• Бүтээгдэхүүн
    • Эмэгтэй
      • Гадуур хувцас
        • Пальто
        • Кардиган
        • Хантааз
        • Пиджак
      • Цамц
        • Задгай энгэртэй
        • Хошуу захтай
        • Дугуй захтай
        • Свитер захтай
        • Майк, Жилет
        • Малгайтай цамц
      • Даашинз
      • Өмд I Юбка
      • Майк, Жилет
    • Аксессуар
      • Өлгий
      • Ороолт
      • Бээлий
      • Малгай
      • Оймс
      • Хос бүтээгдэхүүн
        • Эмэгтэй
        • Хүүхэд
    • Эрэгтэй
      • Гадуур хувцас
        • Пальто
        • Кардиган
        • Хүрэм
      • Цамц
        • Свитер
        • Хантааз
        • Босоо захтай
      • Малгайтай цамц
      • Хошуу захтай
      • Дугуй захтай
      • Өмд
      • Бээлий
  • Коллекц
    • Special Коллекц
    • Dress коллекц
    • Хавар/Зун 2024
    • Архив
  • Дэлгүүр
  • Брэнд
    • Түүхий эд
    • Технологи
    • Бидний тухай
    • Салбар дэлгүүрүүд
    • Мэдээ
  • Үйлчилгээ
    • Ноолуур арчилгаа
    • Урамшууллын систем
    • .
  • Холбоо барих
Нүүр / Үйлчилгээ/ Урамшууллын систем

Урамшууллын систем

Урамшууллын систем

Гишүүнчлэлийн картын журам

  1. Нийтлэг үндэслэл
    • Энэхүү журам нь “Гурван Сор” ХХК-ийн  нэрийн дэлгүүр, бусад салбаруудад  Гишүүнчлэлийн картын /цаашид карт/ хэрэглээтэй  холбогдон гарах харилцааг зохицуулна.
    • Уг картын зорилго нь:
      • Худалдан авагчдыг урамшуулах замаар тэднийг өөртөө татах,
      •  Байнгын худалдан авалтыг дэмжих,
      • Хэрэглэгчийн мэдээлэлийн баазтай болоход оршино.
    • Компаний ажилтнууд карттай худалдан авагчдад давуу эрх олгосон үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй.
    • Худалдааны зөвлөхийг картын бүртгэлийн комьпютер, карт уншигч төхөөрөмж , PIN код оруулагч, карт эзэмшигчийн анкет, шинэ болон дахин олголтын карт, картын программ хангамж  зэрэг материал, техник хэрэгслээр бүрэн хангасан байна.
    • Бөөний худалдан авалт болон тусгай хөнгөлөлттэй захиалагч  нар картын үйлчилгээнд хамаарагдахгүй.
  1. Гишүүнчлэлийн картыг олгох
    • Уг карт нь “Гурван Сор” ХХК-н өмч бөгөөд нэг удаа 50000 төгрөгнөөс дээш үнийн худалдан авалт хийсэн худалдан авагчдад үнэ төлбөргүй олгоно.
    • Худалдааны зөвлөх нь картын тухай танилцуулга /брошур/, картын талаарх мэдээлэлийг үйлчлүүлэгчдэд танилцуулна.
    • Худалдааний зөвлөх карт шинээр олгох шаардлагыг хангасан хэрэглэгчийн мэдээллийг эхний удаа үнэн зөв, бүрэн гүйцэд бүртгэн оруулж, дугаар бүхий картыг үйлчлүүлэгчдэд олгоно. / карт эзэмшигчийн анкетыг хадгалан санхүүд тушаана/.
    • Худалдааны зөвлөх нь кассын тооцооны хуудсанд барааны хөнгөлсөн хувь, тухайн худалдан авалтанд бодогдсон бонусыг  тэмдэглэсэн байна.
  2. Гишүүнчлэлийн картын хөнгөлөлт, урамшуулал
    • Карт эзэмшигч нь тухайн худалдан авалтанд хэрэглэх ХЯМДРАЛ, худалдан авалтын үнийн дүнгээс  хамаарсан дараагийн худалдан авалтанд ашиглаж болох БОНУС ОНООНЫ УРАМШУУЛАЛ  эдэлнэ.

№

Худалдан авалтын үнийн дүн

Хувь /%/

1

50,000₮ - 2,500,000₮

3% + бонус

2

2,500,001₮ - 5,000,000₮

5% +бонус

3

5,000,001₮ дээш

10% + бонус

  • Худалдан авалтын төлбөр төлсөн үнийн дүнгээс хамаарсан БОНУС тооцогдох ба 1 бонус оноо нь 1 төгрөгтэй тэнцэнэ. Бонус оноог тооцохдоо тухайн худалдан авалтын төлбөр төлсөн дүнгийн 1%-иар тооцож тухайн картын харгалзах мэдээллийн санд бонус оноо бүртгэгдэн нэмэгдэнэ.
  • Хуримтлагдсан бонус оноогоор  “Ноолуур арчилгаа”-ний үйлчилгээ авах болон худалдан авалтыг зөвхөн  Нэрийн дэлгүүрээр хийхэд ашиглана. Бонус оноог худалдан авалтын үнийн дүнгийн 50 хүртэл хувьд  ашиглах эрхтэй.
  • Нэрийн дэлгүүрт  бүтээгдэхүүнийг үйлдвэрийн 5-10%-ийн хөнгөлөлттэй үнээр борлуулах ба  дээр нь картын хөнгөлөлт, урамшуулалыг  нэмж үзүүлнэ.
  • Үнийн хямдрал зарласан болон урамшуулалтай худалдаалагдаж буй бараанд Картын хөнгөлөлт хямдарсан үнийн  дүнгээс   бодогдоно.
  • Хуримтлагдсан бонус оноогоор худалдан авалт хийж буй тохиолдолд, Бонус оноог тооцохдоо худалдан авалтын төлбөр хийсэн дүнгээс Бонус оноог бодож картын харгалзах мэдээлэлийн санд орно. Жишээ нь: Таны дансанд 300,000 төгрөгийн бонус байна. Та 500,000 төгрөгийн бараа авах гэж байгаа бол 250000 төгрөгтэй тэнцэх бонус оноог ашиглах эрхтэй. Үлдэгдэл төлбөрт  төлсөн 250,000 төгрөгт дараагийн  бонус оноо бодогдож таны хуримтлагдсан  бонус оноон дээр нэмж картын  мэдээлэлийн санд орно.
  • Картын хуримтлагдсан бонус онооны ашиглагдах хүчинтэй хугацаа тухайн жилийн 1 сарын 1-нээс мөн жилийн 12 сарын 31 хүртэл  байна.
  • Картанд байгаа бонусыг бэлэн мөнгөөр олгохгүй.
  • Хувь захиалгыг нэмэлт төлбөргүй, дараалал харгалзахгүй ажлын 5 хоногт хийж гүйцэтгэнэ.
  • Шинэ загвар коллекци болон компаний зүгээс зохиогдож буй аливаа үйл ажиллагааны талаарх мэдээлэлийг хамгийн түрүүнд хүргэнэ.
  1. Компанийн ажилтнуудад карттай холбоотой дараахь үйлдэл хийхийг хориглоно.Үүнд:
    • Гишүүнчлэлийн картгүй худалдан авагчийн худалдан авалтыг өөр хүний гишүүнчлэлийн картанд бүртгэж бонус бодох, хөнгөлөлт үзүүлэхийг,  худалдан авагчид санал болгох
    • Карт дахь мэдээллийг гуравдагч этгээдэд өгөх
    • Картын мэдээллийн санд засвар хийх
  1. Гишүүнчлэлийн карт эзэмшигчийг  урамшуулах
    • Карт эзэмшигчдэд зориулж тусгай хөтөлбөр зохион байгуулна.
    • Дэлгүүрийн зарим барааг зөвхөн карт эзэмшигчдэд зориулж тусгай хямдралтай үнээр худалдах арга хэмжээг зохион байгуулна.
    • Карт эзэмшигчдийн хуримтлагдсан бонус оноонд бэлэг өгөх, шагнаж урамшуулах зэрэг урамшууллууд явагдана.
  2. Картын хүчинтэй хугацаа, дахин олголт
    • Гишүүнчлэлийн карт нь олгосон өдрөөс хойш хүчинтэй байна.
    • Картаа хугалсан, гээгдүүлсэн тохиолдолд дэлгүүрийн худалдааны зөвлөхөд өөрийн биеэр ирж мэдэгдэн дахин олголтын анкет бөглөн шинээр карт авах ба хуучин карт хүчингүй болно.Үйлчлүүлэгчийн хүсэлтээр дахин олгохдоо 3000₮-ийн төлбөр бэлнээр авна. Бонус карт дахин олгоход карт эзэмшигч заавал өөрийн биеэр бичиг баримтын хамт ирнэ.Хүчингүй болсон картын мэдээллийн сан дахь Бонус оноо шинээр олгогдох картын мэдээллийн санд нэмэгдэн орно.
  3. Карт эзэмшигчийн барааны буцаалт
    • Худалдаж авсан бараагаа мөрдөгдөж буй журмын дагуу буцааж байгаа бол тухайн бараа болон гишүүнчлэлийн карт хамт байгаа тохиолдолд буцаалтыг хийнэ.
    • Карт эзэмшигчийн картанд нь хуримтлагдсан бонус онооноос  буцаасан барааны үнийн дүнд оногдох  оноог хасч тооцно.
  4. Журмыг дагаж мөрдөх
    • Гурван Сор ХХК-ын нийт ажилтнууд дагаж мөрдөнө.
    • Журмыг гишүүнчлэлийн карт шинээр авах хүсэлтэй үйлчлүүлэгч болон карт эзэмшигчид дагаж мөрдөнө.
    • Журмыг 2018 оны-р 06 сарын  01-ны өдрөөс дагаж мөрдөнө.

 

 

(976)7011 3882

Баянгол дүүрэг, XXIV хороо, Тээвэрчдийн гудамж, Нарны зам 388, Ш/С-36, Ш/Х-54, Улаанбаатар 17032, Монгол Улс

info@gurvansor.mn

Developed by HureeMedia