• Бүтээгдэхүүн
    • Эмэгтэй
      • Гадуур хувцас
        • Пальто
        • Кардиган
        • Хантааз
        • Пиджак
      • Цамц
        • Задгай энгэртэй
        • Хошуу захтай
        • Дугуй захтай
        • Свитер захтай
        • Майк, Жилет
        • Малгайтай цамц
      • Даашинз
      • Өмд I Юбка
      • Майк, Жилет
    • Аксессуар
      • Өлгий
      • Ороолт
      • Бээлий
      • Малгай
      • Оймс
      • Хос бүтээгдэхүүн
        • Эмэгтэй
        • Хүүхэд
    • Эрэгтэй
      • Гадуур хувцас
        • Пальто
        • Кардиган
        • Хүрэм
      • Цамц
        • Свитер
        • Хантааз
        • Босоо захтай
      • Малгайтай цамц
      • Хошуу захтай
      • Дугуй захтай
      • Өмд
      • Бээлий
  • Коллекц
    • Special Коллекц
    • Dress коллекц
    • Хавар/Зун 2024
    • Архив
  • Дэлгүүр
  • Брэнд
    • Түүхий эд
    • Технологи
    • Бидний тухай
    • Салбар дэлгүүрүүд
    • Мэдээ
  • Үйлчилгээ
    • Ноолуур арчилгаа
    • Урамшууллын систем
    • .
  • Холбоо барих
Нүүр / Брэнд/ Түүхий эд

Түүхий эд

Түүхий эд

НООЛУУРАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮҮСЭЛ, ХӨГЖИЛ

Ноолууран бүтээгдэхүүний хэрэглээ нь эзэнт гүрнүүдийн байлдан дагуулал, тив дамнасан чөлөөт худалдаа бий болсон үеэс үүдэлтэй байдаг. Эртний Грек, Ромын үед ноолууран хувцас хэрэглэж байсан тэмдэглэл байдаг. Өөрөөр хэлбэл ноолуур нь дорноос өрнө хүртэл тэнгис далайгаар дамжин Өрнөдөд хэрэглэгдэж байсан гэдэг. 13-р зууны Монголын эзэнт гүрний үед дорно руу аялсан Итали худалдаачин Марко Пологийн тэмдэглэснээр Монголчууд ямааны ноолууран бүтээгдэхүүн хэрэглэдэг, мөн бусад улс орнуудад арилждаг байжээ. Өвөлдөө -40 хэм хүрдэг эрс тэс уур амьсгалд дасан зохицсон ямааны ноолуур нь хонины ноосыг бодвол зөөлөн, дулаан болохоор эртнээс Монголчууд хэрэглэдэг байжээ.

Ноолуур бол Өрнө ба Дорнын соёлын нийлмэл бүтээгдэхүүн юм. Ноолууран бүтээгдэгдэхүүн нь 19-р зуунд буюу Их Британы колончлолын үр дүнд Европчуудын өргөн хэрэглээнд нэвтэрчээ. 1960-аад оноос хөгшин европоор зогсохгүй дэлхий нийтийн хэрэглээ болсон байдаг. Өнөө үед Монголчууд дэлхийд гайхагдсан ноолуураараа өнө эртний туршлага болон орчин үеийн технологийг хослуулан хамгийн сайн чанарын ноолууран утас, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

 

МОНГОЛ НООЛУУРЫН ОНЦЛОГ

Ямаан сүргийн тархалт дэлхийн өндөр уудам нутгийг хамрах учир тухайн улс орны цаг агаарын эрс халуун эсвэл бүр сэрүүн байдлаас хамаарч ямаа элгэн халцгай эсвэл хэт ноосорхог, зарим нь ноолууртай байдаг. Нэг ямаанаас дунджаар 250 грамм ноолуур гардаг. Нэг грамм цэвэр ноолуураар 9-10 метр утас ээрдэг. Монгол улс нь дэлхийн нийт ноолуурын 35-40% гаруй хувийг бэлтгэдэг. Монгол ямааны ноолуурын ширхэгтийн голч 13,0-16,5 мкм дундаж урт 38-45 мм бөгөөд монголын эрс тэс цаг ууртай холбогдон дулаан хадгалах чанараараа бусад орны ямааны ноолуураас давуу байдаг. Ямааны ноолууран бүтээгдэхүүн нь хөнгөн, уян зөөлөн, дулаан хадгалах болон хэлбэрээ хадгалах чадвар онцгой сайн, тансаг бүтээгдэхүүн бөгөөд зах зээлд байнгын эрэлт хэрэгцээтэй байдаг.
 
Хэдэн мянган жилийн тэсгим өвлийн шалгарлаар Монгол ямаанд илчит чанар бүхий, нарийн ширхэгт, зөөлөн ноолуур ургадаг болсон нь алтаар үнэлэгдэх чанарыг бий болжээ. Монгол ямааны ноолуур 13-16 микрон голчтой ба 38-43 см урттай байдаг нь ээрэгдэх чанар өндөртэйд тооцогддог. 
 
 
 
 
 
Европ технологиор боловсруулсан Монголын 100% цэвэр ноолуур.
 
 
 
 
 

(976)7011 3882

Баянгол дүүрэг, XXIV хороо, Тээвэрчдийн гудамж, Нарны зам 388, Ш/С-36, Ш/Х-54, Улаанбаатар 17032, Монгол Улс

info@gurvansor.mn

Developed by HureeMedia